2010/01/19

Үе үеийн 103 алдартан

Өчигдөр сонин гарчиглаж суутал ийм нэгэн сонирхолтой зураг олж хараад та бүхэнтэй хуваалцхаар блогтоо орууллаа. Сайн ажиглавал ихэнхи нь таньдаг хүмүүс /мөнгөн дээр байдаг/ байна. Хятадын зураач Дай Дуду, Жань Ань, Ли Дажи нарын зурсан (6 x 2.6м) 103 алдартануудыг нэг дор багтаасан зураг.





2010/01/06

Компьютерээ хэрхэн автоматаар унтрааж асаах вэ?

     Аль дээр твитер-т хүмүүст амласан ёсоор дараах бичлэгийг хүргэж байна. Шаардлага хэрхэн үүсдэг талаар өөрт тохиолдсон болон өөр ямар тохиолдолуудад ашиглаж болох талаар товчхон дурьдая. Нэмлэт санаа бодол байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Мөн бага ч гэсэн хэрэгтэй зүйл  гэж үзэж байвал RT хийгээрэй.
    Сервер комьютерүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай орчинг хангасан өрөө тасалгаанд байрлуулдаг. Ингэснээр найдвартай ажиллах нөхцлийг хангах боловч дутагдалтай хэд хэдэн нөхцөл бий болдог. Компьютерүүдийг ашиглахгүй цагт унтрааж, хэрэгтэй цагтаа асааснаар дараах давуу талууд бий болно.
1-рт: Техникийн элэгдэлийн хугацааг уртасгана
2-рт: Цахилгаан хэмнэнэ
3-рт: Унтраахаа мартхаас сэргийлнэ
4-рт: Заавал очиж унтрааж асаах шаардлагагүй.
5-рт: Remote хийхэд мэдээллийн аюулгүй байдлын асуудал гарна гм.
Энэ аргаар тухайн байгууллага дотор хэрэгцээнд ажилладаг серверүүдийг унтрааж асаахад тохиромжтой. Мөн vending machine (автомат хэрэгслээр дамжуулан мэдээлэл өгдөг, борлуулалт хийдэг төхөөрөмж)-д ихээхэн ашигладаг.
     Байгууллагад тохирсон энгийн жишээ дурдвал санхүүгийн програм ажиллуулдаг сервер компьютер орой ажил тарсанаас 3 цагийн дараа өглөө ажил эхлэхээс 20 мин өмнө асдаг байхаар тохируулж болно.
Унтраах: Notepad програмыг нээгээд c:\windows\system32\shutdown -r -C "Untarlaa" -t 10 гэж бичээд shutdown.bat нэртэйгээр хадгална. Дараа нь Control Panel-ын Scheduled Task-руу орж Add Scheduled Task-ыг сонгоод shutdown.bat байгаа газраа зааж өгөн хэдийд унтраахаа сонгоно.
Асаах: Асаахад анхаарах нэг зүйл бол тухайн тохируулсан цагт холбогдсон компьютерийн залгуур дээр токтой байх шаардлагатай. Хэрэв байхгүй бол тохируулсан цагт асахгүй бөгөөд дараагийн асах хугацаа хүртэл хүлээнэ. Мэдээж гараар асааж болно.
Тохируулга: Энэ тохиргоо нь эх хавтан бүр дээр харилцан адилгүй байдаг тул тухайн тохиолдлоос шалтгаалан янз бүр байдаг. Компьютерээ асаагаад BIOS-руу орж (DEL, F2)дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ. google -ээс хайж олсон зураг дээр жишээ болгон үзүүллээ.