2009/01/27

Сая километр

Өчигдөр тэнгис кино театрт Cross Animation Studio–н залуучуудын бүтээсэн 1000000 km/h нэртэй кино нээлтээ хийлээ. Дууны клип болон реклам хийдэг байсан залуус маань анхны киногоо амжилттай хийсэн байна. Надад киноны дүрс авалт болон хийц маш их таалагдлаа. Шинэлэг санаа зохиомжоор чадварлагаар бүтээсэн байна. Уг кинонд мөрөөдөлдөө хүрэх гэсэн залуусын нөхөрлөл, аз сорьсон алхамууд, хайр сэтгэлийн ээдрээт байдлын талаар тэмцэж байгаа залуусын өнөөгийн амьдралын талаар өгүүлсэн байна.
Мөрөөдөл хэдий амттай ч хэт яарвал аюул дагуулдаг
Мөрөөдөлд хүрэх хурд Сая километр

video

2009/01/21

Туршлагаасаа хуваалцацгаая - дахиад л үргэлжлэл

Өмөх үг: Энэхүү мэдээллийг ажлынхаа комюьтер ашиглагчдад анхан шатны ойлголт өгөх зорилогоор бэлдсэн материал юм. Энгийн юм бичсэн гээд битгий гоочлоод байгаарай. Бүх зүйл энгийнээс эхлэдэг :-).

Энэ удаагын бичлэгтээ компьютерээ форматласаны дараа юун дээр анхаарах талаар бодлоо хуваалцая. Шинээр суулгасаны дараа зарим тохиолдолд дуу/Sound card/, сүлжээний карт /LanCard/ болон дүсний карт /VGA буюу Video Graphics Array/ зэргүүдээ таниагүй байдаг. Бид энэ тохиолдолд драйверээ таниагүй байна гэдэг. Таниагүй байгаа драйверуудаа яаж мэдэх вэ гэвэл Start->Control Panel->System->Hardware->Device Manager тохиргоолуу орж анхаарлын тэмдэг гарсан төхөөрөмжийг таниулна. Энэ талаар шаардлагатай бол дараа дэлгэрүүлж бичнэ. Мартсанаас бас нэг чухал анхаарах зүйл бол бусад диск /system-с бусад диск/ болон суулгах гэж байгаа програмын чинь инстол вирустаагүй байх хэрэгтэй. Эс тэгвээс цаг заваа гарган байж хийсэн зүйл чинь ямарч үр дүнгүй талаар болно гэсэн үг. За ингээд үндсэн асуудалдаа буцаад орьё. Форматласаны дараа миний хувьд ямар дарааллаар програмуудаа суулгадаг талаар жагсаан харуулая.
1. Антивирусны програм /одоогоор ашиглаж байгаа/
2. Бичиг баримтаа бэлдэх /MS Office/
3. FireFox
4. DAP
5. Yahoo messenger
6. Flash player
7. Babylon /толь бичиг/
8. Photopshop
9. Шаардлагатай нэмэлт програмууд.

2009/01/16

Туршлагаасаа хуваалцацгаая - үргэлжлэл

Өмөх үг: Энэхүү мэдээллийг ажлынхаа комюьтер ашиглагчдад анхан шатны ойлголт өгөх зорилогоор бэлдсэн материал юм. Энгийн юм бичсэн гээд битгий гоочлоод байгаарай. Бүх зүйл энгийнээс эхлэдэг :-).

Компьютерээ форматлах гэж юуг хэлэх вэ?
Хуучин үйлдлийн системээ устгаж дахин шинээр суулгахыг бид форматлах гэж ярьдаг.
Ямар үед компьютерээ формалах вэ?
1. Урдны ажиллаж байсан хэмжээнээс удааширч байнга гацаад байвал.
2. Мэдэх мэдэгдэхгүй ситемын алдаанууд заагаад байвал.
3. Вирустсан гэдгийг мэдээд антивирусны програм устгаж, засаж чадахгүй байвал.
4. Заримдаа програм суухгүй алдаа заагаад байвал /инстол нь алдаагүй бол/ шинээр суулгачихвал зүгээр.
Формат хийхээсээ өмнө юуг анхаарах вэ?
1. Худалдаж авсан програм байвал дахин суулгаж чадах үгүйгээ бодож үзэх хэрэгтэй. Чадахгүй тохиолдолд авсан газарлуугаа холбоо барьж зөвлөгөө авах.
2. Систем суух гэж байгаа диск дээр байгаа мэдээллүүдээ нөөцөлж авах. Ихэвчлэн desktop дээр болон my document дотор файлууд хадгалагдсан байдаг. Мөн тухайн систем суусан диск дээр байгаа файлуудаа бас авах хэрэгтэй. Файлуудаа нөөцөлж авахдаа өөр зөөврийн төхөөрөмж /нэмэлт эсвэл зөөврийн хард диск, флаш гм/ болон шинэ систем суухгүй өөр диск дээр хадгалж авах хэрэгтэй. Шинээр систем суулгахдаа дискнүүдээ нэр өгөөд хадгалчихвал андуурч эндүүрэхгүй амар байдаг.
3. Интернэт, сүлжээ гэх мэт тохиргоонуудыг хараахан цээжилж амжаагүй байгаа бол тэмдэглэж авах хэрэгтэй.
4. Шинээр суулгасаны дараа хэрэглэх програмууд бэлэн байгаа эсхээ бодох.
Формат хийхэд юу юу хэрэг болох вэ?
1. Гайгүй сайн уншдаг СД-РОМ
2. Воот-тэй суулгах гэж байгаа системтэй диск байхад л хангалттай.
Яаж форматлах вэ?
Энд дараад дагаад хийгээд үзээрэй. Амжилт хүсье :) .

2009/01/15

Бурханы код

Одоогоос бараг 2 жилийн өмнө байх цагаан сарын дараахан шинийн 8-нд УБ паласт болсон бурханч лам Пүрэвбат гуайн лекценд сууж маш сонирхолтой зүйлүүд сонсож билээ. Тэр лекцэн дээр хэд хэдэн зүйлийн талаар ярьсаны нэг нь усны тухай байсан. Ус бол амьд зүйл гэдгийг маш олон жишээгээр баталж ярьсан.

Японы эрдэмтэд усны бүтэц дээр маш олон туршилт хийсэн байна. Жишээ нь ижилхэн 2 аяганд ус хийгээд эхний аягатай усанд симфони сонсгоход усны бүтэц зөв хэлбэрийн талстууд үүсгэж байсан бол нөгөө аягатай усанд хүнд хэмнэлтэй ая сонсгоход хэлбэрээ алдаж байсан байна. Энэ талаар бүхэл бүтэн японы баримтат кино ч байдаг юм байна лээ.

Миний хувьд сүм, хийд, ламаар үргэлж очиж шүтээд байдаггүй ч гэсэн ажил төрөл болон зан үйлийн холбоотой асуудал гарвал дотроо залбирч бүр шаардлагатай бол үзүүлж харуулан шаардлагатай арга хэмжээ авна. Арга хэмжээ гэдэг нь ер нь бол Түвд хэл дээр заслын ном уншуулна л даа. Бага байхад гэрт лам ирээд ном уншхад мөн ч их инээд хүрдэг байж билээ :-). Тэгээд яагаад бид нар өөрсдөө ойлгохгүй хэл дээр ном уншуулсаны дараа цаашид ажил төрөл нь бүтээд ч байгаа юм шиг санагддаг юм бол. Энэ мухар сүсэг үү. Аль эсвэл сэтэлийнх үү.

Одоо л шинжлэх ухаан талаасаа нотолж байгаа болхоос бурханы шашин энэ талаар бараг анх мэддэг байжээ. Хүний биеийн 70 гаруй хувь нь уснаас тогтдог гэдэг. Хүний биед байгаа ус ч гэсэн гадны нөлөөнөөс байнга бүтцээ өөрчилж байдаг. Уурлах, баярлах, унтах, хооллох, ярилцах бүрд өөр өөр бүтэцээ өөрчилж байдаг. Ийм учраас бурханы ном нэг ёсны биений усны бүтцийг өөрчлөх Түвд хэл дээр зохиогдсон код гэж хэлж болно. Тэдгээр кодууд дотроо олон төрөл бөгөөд маш олон юм хийж чадна. Жишээлбэл: Хүний дотор байдаг 10 зүйлийн хийн хүчээр бид ярьдаг, үздэг, хардаг, хөдөлдөг. Энэ хийн хүч нь сулраад ирхээр бидны хэлж заншсанаар хийморь доройтох гэдэг. Хийн хүчийг эргээд сэргээхийн тулд нөгөө кодоо ашиглана даа. Тэр ч бүү хэл эмээр эмчлэгдэхгүй өвчнөөс ч салгаж чадна. Ингэж бодхоор бурханы ном бол маш сайн бичигдсэн код гэж хэлж болно. Тэдгээр нь судар хэмээх зүйл дээр бичигдэн үеээс үе дамжигдан ашиглагдан иржээ. Харин энэ кодыг түгээгч лам нар маань Монгол эх хэл дээрээ орчуулан түгээвэл нөлөөлөх үр дүн нь арай илүү юм болов уу гэж миний бие бодож байна.

2009/01/13

Туршлагаасаа хуваалцацгаая

Өмөх үг: Энэхүү мэдээллийг ажлынхаа комюьтер ашиглагчдад анхан шатны ойлголт өгөх зорилогоор бэлдсэн материал юм. Энгийн юм бичсэн гээд битгий гоочлоод байгаарай. Бүх зүйл энгийнээс эхлэдэг :-).

Компьютертэй харьцаж эхэлсэн цагаас хойш 10-аад жил өнгөрч байх шиг байна. Энэ хугацаанд ашиглалтын явцад байнга шахуу тааралддаг төрөл бүрийн вируснууд болон техникийн гэмтэл, системийн эвдрэл зэрэг асуудлуудтай баггүй олон удаа тулгарч үзжээ. Ажил болон гэрийн компьютерээ хэрхэн хэвийн ажиллуулах талаар өөрийн хуримтлуулсан багахан туршлагаасаа хуваалцая гэж бодлоо. Асуудлыг төгс шийдэх аргатай одоохондоо таараагүй байгаа учраас зарим нэг зүйл дээр андуу ташаа ойлгосон зүйл байж магадгүй тул ойлгоно биз.
- Компьютерийн вирус гэж юу вэ?

Вирус гэдэг нь компьютерийн хэвийн vйл ажиллагааг єєрчлєх чадвартай багахан хэмжээний программ юм.
Вирус нь дараах 2 нєхцлийг хангасан байдаг:
- Єєрєє єєрийгєє ажиллуулдаг (идэвхижvvлдэг). Єєрийн программчлалын кодоо ямар нэг программийг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.
- Єєрийгєє хуулдаг. Жишээ нь ямар нэг executable файлыг єєрийн нэрээр дарж хуулдаг. Вирус нь компьютер болон сvлжээний серверvvдэд идэвхижин хор учруулдаг.
Зарим вирусvvд компьютер дэхь программийг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хєнєєлтэй vйлдлvvдийг гvйцэтгэхээр программчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгvйгээр зєвхєн єєрийгєє хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдvvлэхийн тулд текст, видео, дуут захиаг vлдээх зэрэг vйлдлvvдийг хийдэг. Гэвч энэ бvгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлvvдийг учруулдаг. Жишээ нь идэвхижин ажилласан программ нь санах ойд сууж тодорхой хэмжээний санах ойг эзэлсэнээр систем хэвийн бус ажиллаж улмаар систем сєнєх ч явдал тохиолддог.
Вирусны 5 тєрєл байдаг:
- File infector viruses буюу .exe, .com єргєтгєлтэй программ файлыг гэмтээдэг вирусvvд байдаг. Эдгээр вирусvvдийн ихэнх нь санах ойд сууж, тодорхой хэмжээг нь эзэлдэг вирусvvд байдаг. Нэгэнт вирус санах ойд суусан бол вирустээгvй executable файлууд бvгд вирустдэг. Jerusalem, Cascade нар нь энэ тєрлийн вирусvvд юм.
- Boot sector viruses буюу системийг эхлvvлдэг хатуу болон уян дискэн дээрх программ болох вoot record-г гэмтээдэг вирус. Компьютер асахад boot record ажилладаг. Boot sector вирус нь boot record бvхий уян болон хатуу дискэнд идэвхижин хэрэглэгч уг дискvvдийн аль нэгээс системээ эхлvvлэхэд идэвхиждэг. Энэ тєрлийн вирусvvд нь санах ойд суудаг. Ихэнх нь DOS системд ажиллахаар программчлагдсан байдаг. Вирус компьютерт идэвхижсэн л бол write protect хийгдээгvй бvх уян дискэнд вирус хуулагддаг. Form, Disk Killer, Michelangelo болон Stoned вирусvvд нь энэ тєрлийнх юм.
- Master boot record viruses нь санах ойд суудаг бєгєєд boot sector вирус шиг дискийг вирустvvлдэг. Гэхдээ энэ 2 тєрлийн вирусvvдийн гол ялгаа нь вирусvvдийн код нь хаана байрлаж байгаагаараа єєр байдаг. Жишээ нь master boot record -г гэмтээдэг вирус нь master boot record-н гэмтэхээс ємнєх хувийг єєр газар хадгалдагт оршино. Хэрвээ Windows NT систем бvхий компьютер boot sector болон master boot sector вирусvvдийн аль нэгээр халдварласан бол системээ ачаалж чаддаггvй. Энэ нь Windows95/98 -с єєрєєр системээ ачаалдагт байгаа юм. Хэрвээ таны Windows NT систем FAT тєрлєєр форматлагдсан бол DOS vйлдлийн системд ачаалан вирусын эсрэг программ ашиглан арилгах боломжтой. Харин NTFS тєрлєєр форматлагдсан бол Windows NT Setup диск гэсэн 3 ширэхг дискээр системийг сэргээх боломжтой. NYB, AntiExe, Unashamed зэргvvд нь энэ тєрлийн вирусvvд юм.
- Multi-partite viruses (мєн polypartite гэж нэрлэдэг) вирусvvд нь boot record болон программийн файлуудыг гэмтээдэг. Эдгээрийг эргэж сэргээхэд их хэцvv байдаг. Boot-г цэвэрлэсэн ч файлуудыг гvйцэд цэвэрлэж чаддаггvй болохоор эргээд boot-г гэмтээдэг. Їvн шиг файлуудыг цэвэрлэсэн ч boot-г цэвэрлэж чаддаггvй. One_Half, Emperor, Anthrax, Tequilla зэрэг нь энэ тєрлийн вирусvvд.
- Macro viruses Ихэвчлэн документ файлуудад халдварладаг. Энэ тєрлийн вирусvvдийг арилгахад цаг их зарцуулж, мєнгє их vрдэг. Microsoft Office 97 программ дээр Visual Basic программчлал хийгдэх боломжтой болсноор макро вирусvvд нь зєвхєн документ файлуудыг гэмтээх бус Microsoft Office Word, Excel, PowerPoint болон Access-н файлуудыг гэмтээж байна. Мєн єєр тєрлийн файлуудыг ч гэмтээх тохиолдол шинээр гарч байгаа. Энэ тєрлийн вирус нь бусад программуудын программчлалын хэлийг ашиглан автоматаар ямар нэгэн vйлдлvvд хийх боломжыг олгодог. W97M.Melissa, WM.NiceDay, W97M.Groov нар нь энэ тєрлийн вирусvvд юм.
- Компьютерээ вирусээс хэрхэн хамгаалах вэ?
1. Компьютертээ антивирусын программ суулгах шаардлагатай.
2. Антивирусын программийг тогтмол шинэчилж байх. Дор хаяж сард 1 удаа шинэчилж байвал шинээр гарсан вирусvvдийг илрvvлэхэд тань тусална.
3. Имэйлийн Microsoft Outlook болон Outlook Express программуудын аль нэгийг ашиглахаас аль болох зайлсхийх
4. Хэн нэгнээс имэйлээр ирсэн хавсаргасан файлыг задлахгvй байх. Таньдаг найз нєхдєєс чинь ирсэн ч бай бvv задлаарай.
5. Задалж vзэх онцын шаардлагатай файл бол антивирусын программаар шалгасны дараа онгойлгох. Онцын шаардлагагvй бол файлыг ялангуяа .com, .exe єргєтгєлтэй ажлын файлуудыг шууд устгаж байвал вируст єртєх нь бага байдаг.
6. 7 хоногт нэг удаа компьютер дээрх бvх файлаа антивирусын программаар шалгах. Ихэнх антивирусын программуудад энэ тохиргоог хийж єгч болох бєгєєд 7 хоногийн аль нэг гаригт тодорхой нэг цагт файлыг шалгахыг заагаад єгчихсєн байхад компьютер асаалттай л бол та байсан байгаагvй программ автоматаар ажиллан таны компьютер дэхь бvх файлын вирусыг шалгадаг.
7. Таны компьютер дотоод сvлжээнд холбогдсон бол нээлттэй байгаа директоруудаа болиулах, шаардлагатай бол read-only буюу зєвхєн унших боломжтойгоор нээх.
8. Чухал хэрэгцээтэй файл, документvvдийн нэг хувийг єєр тєхєєрємжинд (хатуу диск тєхєєрємж, CD, DVD г.м) тогтмол хадгалж байх.
9. Хулгайн замын программыг ашиглахаас татгалж.
- Компьютер маань вирустсэн юм шиг санагдаад байна?
Компьютер тань ямар нэгэн vйлдлийг хийхдээ ємнєхєєсєє арай удаад байгаа юм шиг санагдаж байвал ямар нэг вирусны програмаар шалгах хэрэгтэй.
Хэрвээ ямар нэгэн вирус, worm, trojan -ны алийг нь ч олоогvй ч та компьютерээ вирустсэн болов уу гэж сэжиглэж байвал энэ нь техник хангамжийн алдаа байж болдог. Эсвэл санах ойн алдаанаас шалтгаалж болзошгvй. Хэрвээ эдгээрээс хамаараагvй бол та компьютерийн мэргэжилтнvvдэд хандах хэрэгтэй.

- Ямар тохиолдлуудад вирус биш байх вэ?
Ихэнх хvмvvс компьютер нь янз бvрийн алдаа єгєх, ажиллахгvй байх тохиолдолд вирустсэн байна гэж бvх бурууг єнєє муу нэртэй вирус рvv тvлхдэг. Уг чанартаа компьютер нь вирустээгvй ч байх явдал бий. Вирусээс шалтгаалаагvй олон алдаануудыг дор дурдав:
- Hardware буюу техник хангамжийн алдаа. Компьютерийн техник хангамж болох chip, motherboard эсвэл дэлгэц зэрэг нь гэмтэхэд vvнд вирус огт хамаарахгvй.
- Ямар нэг хэрэглээний программийг ажиллуулах vед Illegal operation гэсэн алдаа єгєх vед.
- Нээсэн документийн фонт нь зєрєєд арзгар тэмдэгтvvд гарсан тохиолдолд.
- Ямар нэг хэрэглээний программийг Uninstall командаар арилгахгvйгээр шууд устгачихсаны дараа уг программийн shortcut-г дарахад Windows систем тухайн программийг ажиллуулдаг файлыг хайгаад олохгvй байгаа тохиолдолд компьютер дотоод сvлжээнд холбогдсон бол нээлттэй байгаа директоруудаа болиулах, шаардлагатай бол read-only буюу зєвхєн унших боломжтойгоор нээх.
- Компьютер асахдаа дохио єгч дуугарсны дараа дэлгэц дээр юу ч гарахгvй байх. Энэ нь ихэвчлэн компьютер boot хийгдэх vед техник хангамжийн алдаанаас шалтгаалан гардаг. Зарим тохиолдолд вирус ч байж болох магадлалтай. Ийм vед компьютерийн мэргэжилтнээс зєвлєгєє авах хэрэгтэй.
- Компьютер нь 640 K Conventional memory буюу санах ойгоо шалгаж чадахгvй байгаа vед.
- Таны компьютерт 2 тєрлийн антивирусын программ ажиллаж байгаа нєхцєлд нэг нь вирус байна гэж мэдэгдсэн vед. Зарим тохиолдолд вирустсэн байж болдог.
- Документ нээхэд Microsoft Word программ уг документийг macro агуулсан байна гэж анхааруулвал энэ нь вирустсэн гэдгийг илэрхийлээгvй билээ. Зарим нэг документийг нээж чадахгvй байх. Вирустсэн эсэхийг шалгахдаа єєр нэг документийг нээхэд болж байвал энэ нь таны компьютер вирустлээ гэсэн vг биш. Зєвхєн тvрvvчийн нээгдэхгvй байсан документ эвдэрсэн байна гэсэн vг.
- Хатуу дискийн нэр єєрчлєгдсєн vед. Хатуу дискэнд DOS Label командаар нэр єгч болох бєгєєд ингэж єєрчилсєн бол энэ нь таны компьютер вирустсэн гэсэн vг биш юм.
- 2 төрлийн антивирусын программтай байж болох уу?
Нэг компьютер дээр 2 тєрлийн антивирусын программ идэвхитэй байх нь санах ойн нилээд хэмжээг нь эзэлдэг бєгєєд программууд хоорондоо зєрчилдсєний улмаас вирусгvй байхад вирус илрvvллээ гэж мэдэгддэг.

Та Microsoft корпорацийн vйлдлийн систем болох Windows ашигладаг бол антивирусын зєвхєн нэг программ суулгах хэрэгтэй. Хэрвээ таны компьютер дээр 2 тєрлийн программ байвал нэгийг нь устгах шаардлагатай. Ингэснээрээ та вирусээс найдвартай хамгаалагдах боломжтой болно.

Дээрх мэдээллийн зарим хэсгийг magicnet хаягаас авсан бөгөөд зарим нэг хэсгийн мэдээлэл хуучирсан ойлголт байсан тул өөрчлөн оруулав.