2009/02/09

Чанар чанар бас дахин чанар

Саяхан Сүү ХК-ны бүтээгдэхүүнээс хүний биед хотой нян илэрсэн гэсэн яриа бараг бүх мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж бөөн шуугиан болсон. Харин овоо сүүлийн үеийн мэдээгээр тэр компани алдаагаа засаж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгааг олж сонслоо. Эрүүл байна гэдэг яах аргаггүй идэж, хэрэглэж байгаа хүнснээс шалтгаалах нь тодорхой. Тийм учраас мэргэжлийн хяналтын газрууд шалгалт хийж шаардлага тавих нь зөв хэрэг. Монголчууд эрт дээр үеэс сүү болон сүүнээс гаргаж авсан бүтээгдэхүүнийг боловсоруулж хэрэглэдэг арвин туршлагатай улс. Тэрхүү уламжлалт технологийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй холбон боловсоруулах нь зүйн хэрэг болов уу гэж боддог. Ер нь тэгдэг байгүй дээ.
Тоотой хэдхэн үндэсний үйлдвэрлэгчдээ өөрөө өөрсдөө газарт ортол муулчихаад, төд удалгүй гадны бүтээгдэхүүнийг /дуучин, хийлчин 2 Дээгий рекламддаг солонгос сүү/ өдөр шөнөгүй рекламдаад байгааг юу гэж ойлгох вэ? Магадгүй энэ нь манай бүтээгдэхүүний нэр хүндийг унгаж манай зах зээлд орж ирэх гэсэн хэсэг хүмүүсийн арга ч байсан байж магадгүй. Миний бодлоор бол харин эсэргээрээ Монголчуудын үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн ядаж Азийн хэдэн орнуудад нийлүүлж баймаар байна.
Эх орны минь ганц ч гэсэн үйлдвэр хэвийн ажиллаж байвал цаад утгаараа улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна. Улс орны хөгжил гэхээр их томоор бодолгүй дээрх жишээ нь дээрээс тэр компанид ажиллаж байгаа хүмүүс /магадгүй таны гэр бүл, хол ойрын хамаатан/ болон сүү нийлүүлдэг хэдэн малчдын амьдралд жаахан ч гэсэн хувь нэмэр болвол тэр чинь л эх орондоо оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож байна.
Бид бүхний хийж буй бүхий л зүйлсийн эцсийн зорилго бол чанар байх гэдэгт би хувьдаа 100% итгэлтэй байна. Ингээд чанар чанар бас дахин чанар энэ уриаг дэвшүүлмээр байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment