Өчигдөр тэнгис кино театрт Cross Animation Studio–н залуучуудын бүтээсэн 1000000 km/h нэртэй кино нээлтээ хийлээ. Дууны клип болон реклам хийдэг байсан залуус маань анхны киногоо амжилттай хийсэн байна. Надад киноны дүрс авалт болон хийц маш их таалагдлаа. Шинэлэг санаа зохиомжоор чадварлагаар бүтээсэн байна. Уг кинонд мөрөөдөлдөө хүрэх гэсэн залуусын нөхөрлөл, аз сорьсон алхамууд, хайр сэтгэлийн ээдрээт байдлын талаар тэмцэж байгаа залуусын өнөөгийн амьдралын талаар өгүүлсэн байна.
Мөрөөдөл хэдий амттай ч хэт яарвал аюул дагуулдаг
Мөрөөдөлд хүрэх хурд Сая километр
0 Сэтгэгдэл:
Post a Comment