Өмөх үг: Энэхүү мэдээллийг ажлынхаа комюьтер ашиглагчдад анхан шатны ойлголт өгөх зорилогоор бэлдсэн материал юм. Энгийн юм бичсэн гээд битгий гоочлоод байгаарай. Бүх зүйл энгийнээс эхлэдэг :-).
Энэ удаагын бичлэгтээ компьютерээ форматласаны дараа юун дээр анхаарах талаар бодлоо хуваалцая. Шинээр суулгасаны дараа зарим тохиолдолд дуу/Sound card/, сүлжээний карт /LanCard/ болон дүсний карт /VGA буюу Video Graphics Array/ зэргүүдээ таниагүй байдаг. Бид энэ тохиолдолд драйверээ таниагүй байна гэдэг. Таниагүй байгаа драйверуудаа яаж мэдэх вэ гэвэл Start->Control Panel->System->Hardware->Device Manager тохиргоолуу орж анхаарлын тэмдэг гарсан төхөөрөмжийг таниулна. Энэ талаар шаардлагатай бол дараа дэлгэрүүлж бичнэ. Мартсанаас бас нэг чухал анхаарах зүйл бол бусад диск /system-с бусад диск/ болон суулгах гэж байгаа програмын чинь инстол вирустаагүй байх хэрэгтэй. Эс тэгвээс цаг заваа гарган байж хийсэн зүйл чинь ямарч үр дүнгүй талаар болно гэсэн үг. За ингээд үндсэн асуудалдаа буцаад орьё. Форматласаны дараа миний хувьд ямар дарааллаар програмуудаа суулгадаг талаар жагсаан харуулая.
1. Антивирусны програм /одоогоор ашиглаж байгаа/
2. Бичиг баримтаа бэлдэх /MS Office/
3. FireFox
4. DAP
5. Yahoo messenger
6. Flash player
7. Babylon /толь бичиг/
8. Photopshop
9. Шаардлагатай нэмэлт програмууд.
2009/01/21
Subscribe to:
Post Comments (Atom)

2 Сэтгэгдэл:
mongol oron mandtugai
Saihan zowolgoo bna bayarlalaa.
Post a Comment