2009/01/15

Бурханы код

Одоогоос бараг 2 жилийн өмнө байх цагаан сарын дараахан шинийн 8-нд УБ паласт болсон бурханч лам Пүрэвбат гуайн лекценд сууж маш сонирхолтой зүйлүүд сонсож билээ. Тэр лекцэн дээр хэд хэдэн зүйлийн талаар ярьсаны нэг нь усны тухай байсан. Ус бол амьд зүйл гэдгийг маш олон жишээгээр баталж ярьсан.

Японы эрдэмтэд усны бүтэц дээр маш олон туршилт хийсэн байна. Жишээ нь ижилхэн 2 аяганд ус хийгээд эхний аягатай усанд симфони сонсгоход усны бүтэц зөв хэлбэрийн талстууд үүсгэж байсан бол нөгөө аягатай усанд хүнд хэмнэлтэй ая сонсгоход хэлбэрээ алдаж байсан байна. Энэ талаар бүхэл бүтэн японы баримтат кино ч байдаг юм байна лээ.

Миний хувьд сүм, хийд, ламаар үргэлж очиж шүтээд байдаггүй ч гэсэн ажил төрөл болон зан үйлийн холбоотой асуудал гарвал дотроо залбирч бүр шаардлагатай бол үзүүлж харуулан шаардлагатай арга хэмжээ авна. Арга хэмжээ гэдэг нь ер нь бол Түвд хэл дээр заслын ном уншуулна л даа. Бага байхад гэрт лам ирээд ном уншхад мөн ч их инээд хүрдэг байж билээ :-). Тэгээд яагаад бид нар өөрсдөө ойлгохгүй хэл дээр ном уншуулсаны дараа цаашид ажил төрөл нь бүтээд ч байгаа юм шиг санагддаг юм бол. Энэ мухар сүсэг үү. Аль эсвэл сэтэлийнх үү.

Одоо л шинжлэх ухаан талаасаа нотолж байгаа болхоос бурханы шашин энэ талаар бараг анх мэддэг байжээ. Хүний биеийн 70 гаруй хувь нь уснаас тогтдог гэдэг. Хүний биед байгаа ус ч гэсэн гадны нөлөөнөөс байнга бүтцээ өөрчилж байдаг. Уурлах, баярлах, унтах, хооллох, ярилцах бүрд өөр өөр бүтэцээ өөрчилж байдаг. Ийм учраас бурханы ном нэг ёсны биений усны бүтцийг өөрчлөх Түвд хэл дээр зохиогдсон код гэж хэлж болно. Тэдгээр кодууд дотроо олон төрөл бөгөөд маш олон юм хийж чадна. Жишээлбэл: Хүний дотор байдаг 10 зүйлийн хийн хүчээр бид ярьдаг, үздэг, хардаг, хөдөлдөг. Энэ хийн хүч нь сулраад ирхээр бидны хэлж заншсанаар хийморь доройтох гэдэг. Хийн хүчийг эргээд сэргээхийн тулд нөгөө кодоо ашиглана даа. Тэр ч бүү хэл эмээр эмчлэгдэхгүй өвчнөөс ч салгаж чадна. Ингэж бодхоор бурханы ном бол маш сайн бичигдсэн код гэж хэлж болно. Тэдгээр нь судар хэмээх зүйл дээр бичигдэн үеээс үе дамжигдан ашиглагдан иржээ. Харин энэ кодыг түгээгч лам нар маань Монгол эх хэл дээрээ орчуулан түгээвэл нөлөөлөх үр дүн нь арай илүү юм болов уу гэж миний бие бодож байна.

4 Сэтгэгдэл:

xvv said...

Номондоо юу? эсвэл аялгуу болоод цан хэнгэрэгийн дуу зэрэгт байдаг юм болов уу? Заримдаа хүн цочих, тогонд цохиулах бас бие сэргээх сайн үйлчлэлтэй гдг, аяга хагарах сайн г.м хэлдэг. ямар нэгэн учиртай ч байж магадгүй юм даа... Сонирхолтой бичлэг байна.

Д.Ганбат said...

xvv: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Ер нь бол уншиж номонд хамаг учир нь байгаа. Ном уншиж байхад номын хүчийг дэлгэрүүлэх удаан барьж хол түгээх гэдэг үүднээс цам, хэнгэрэг, арц, хүж зэргийг ашигладаг гэж сонссон юм байна. Жишээлбэл: Бид сүм хийдэд орохдоо олон хүн гараар барьсан хана, багануудыг илж явдаг.Энэ нь тэр сүмд олон лам нарын уншсан номнууд хойлойн авиагаар гарч хана, тааз ер нь бүх юманд шингэсэн байдаг гэж үздэг. Тэгээд бид тэр энергийг нь өөртөө шингээн авч байна гэсэн үг. Мундаг лам нарын барьж байсан хөөрөг ч үүнтэй холбоотой байх.

Anonymous said...

Сонирхолтой л юм.

Жаагий said...

Энерги гэхээсээ илүү дууны долгион гэвэл арай онох байхаа.Гэхдээ ямар ч долгионд энерги агуулагддаг.Үгийн хүч гэж байдаг гэсэн. Энэ утгаараа төвд ном, маань, тарни зэрэг төвд хэл дээрээ л байсан нь дээр гэж боддог.

Post a Comment