2007/08/14
Амралтын товч
2007/08/07
Зорилго
Энэ 7 үсэгтэй үгний учрыг олох сэхээгүй мөн ч олон жил явж дээ. Одоо ч нэг их айхтар утга учрыг нь олоод мэдчихсэн юм байхгүй л байна. Ямартаа ч миний бодлоор энэ үгнээс л чиний хэн болох цаашид хэрхэн яаж явах чинь шалтгаалах юм шиг санагддаг. Миний бичих гэж байгаа зүйл ямар нэг ном зохиол сэтгүүл дээрээс хараагүй цэвэр миний бодол юм шүү! Ташаарч хадуурч буруу зөрүү юм бичсэн байвал өршөөнө бизээ.
2007/08/02
2007/08/01
Миний тухай товч
Яг одоо миний энэхүү блогыг нээн уншиж байгаа таньд энэ өдрийн мэнд хүргэе! Миний бүтэн нэр Ганбат. Миний л мэдхийн IT-н чиглэлээр юм хийдэг Ганбаа нэртэй нилээн олон залуучууд байдаг гэдгийг янз бүрийн эх сурвалжуудаас мэдэх билээ. Өөрийгөө одоо ямар Ганбаа нь болгох вэ? хэ хэ. Яваандаа ялгагдах биз дээ. Бага байхдаа өөрийгөө програм зохиогч болно гэж зүүдэлж ч байсангүй. Тухайн үед тийм мэргэжил байсан ч юм уу доо /байх нь ч байсан сайн ойлгодоггүй л байсан байх/.
Арван жилд байхдаа тооны талын хичээлүүдийг дажгүй боддог байлаа гэж. Тоо бодож байсныхаа ачаар олон биш ч гэсэн бас чамлахааргүй хэд хэдэн тэмцээнүүдэд орж хэд хэдэн гуншин авсан. Tom Hanks-ын тоглосон “Forrest Gump” –хэмээх гайхалтай кинон дээр гардаг “би хөл бөмбөг тоглож гүйсээр байгаад коллеж-оо төгссөн дөө” гэдэг шиг би тоо бодсоор төгссөн. Тухайн үед арай гайгүй тоочин нь байсан болхоор бусад хичээлийн багш нараар толгойгоо илүүлээд “хөндий дүн тавиулаад” төгсгөж билээ. Ялангуяа монгол хэлий хичээл дээр их аргалдаг байж билээ. Нэг удаа надад миний хүндэтгэж явдаг хүн “хэл, математик хоёр харшилдаг юм” гээд бараг чиний алдаатай, найруулга муутай бичдэг чинь зөв гэх нь тэр. Тэр хүний хэлсэн тэр үг надад их гүнзгий сэтгэгдэл үлдээж билээ. Нээрээ ч тийм юм болов уу гэж нэг хэсэг боддог байж. Бодох биш бүр өөрөө өөртөө итгүүлчихсэн явж байж ээ. Тийм биш юм шиг байна лээ шүү хүмүүсээ. Бичээд хийгээд оролдоод байвал болохгүй гэх газаргүй юм байна лээ. Хамгийн сүүлийн сонгодог жишээ бол энэ блог өөрөө юм. Блогчдыг хараад байхад маш их ахиж байна. Бичиж байгаа сэдэв, агуулга, арга барил, чансаа гээд бүхий л талаараа сайжирч байгаа нь өдрөөсөдөрт мэдрэгдэж байна.
Сүүлийн үед бороо ороод гадаа сэрүүхэн сайхан байна. Миний хувьд иймэрхүү үед юм хийхэд урамтай сайхан байдаг. Хийж буй ажил ч урагштай байна. Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд ажлын байр, орчин нөхцөлийн оролцоо их хамаардаг гэж боддог.
Миний бодож сэдэж буй болон цаашид хийж бүтээхээр зорьсон бүхий л зүйлүүдэд хамтран ажиллаж, бие биедээ урам зориг өгөлцөн харилцан ажиллахад бэлэн байна. Мөн алдаа дутагдал санаа бодлоо чөлөөтэй солилцвол миний бие дуртай хүлээн авах болно

Subscribe to:
Posts (Atom)