Анх энэхүү www.blogger.com -ийн талаар одоогоос бараг жил хагасын өмнө зурагтаар хальт ярьж байсныг санаж байна. Нэг их ач холбогдол өгөлгүй /цаг хугацаа явсаар л/ байж байтал бас нэг сэтгүүл дээрээс дахин олж харлаа. Ер нь би яагаад ийм өөрийн гэсэн хаягтай болж болохгүй гэж хэмээн дээрх хаягаа нээлээ :-). Тэр цагаас хойш маш олон блогуудын санаанууд орж байсан боловч ганцыг нь ч буулгаж чадсангүй. Бурхан минь цаг хугацаа ямар аймаар хурдан өнгөрдөг юм бэ? Хаягтай болох гэж хагас жил, юм бичиж эхлэх хүртлээ бүтэн жил болчлоо хэ хэ. Үнэхээр миний хариуцлагагүйнх. Энэ блог гэдэг чинь одоо нэг ёсны өөрийнхөө түүхийг бичээд байна, нөгөө талаас бичих чадварыг сайжируулж байна. Хамгийн гол зорилго бол олж мэдсэн өчүүхэн мэдлэгээ бусадтай хуваалцах гүүр нь болох байх гэдэгт найдаж байна. Ямартаа ч гэсэн оршил хэдэн юм биччихлээ. Энэ бол миний бүтэн жил хойшлуулсан ажлын нэг. Ямарваа нэг ажлыг хийх цаг гаргахгүй бол цаг өөрөө гардаггүй. Одоо эхлэхгүй бол хэзээ эхлэх юм. Бас энэхүү блог дээрээ ач холбогдол өгч хариуцлагатай ажиллуулж байх шалтгаан байгаа. Тун удахгүй бүлэг болгон оруулна. Нэг бичээд эхэлсэн чинь хадуурах шинжтэй. Ингээд анхныхаа бичлэгийг дуусгая даа.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Эрхэм програм зохиогчидоо та бүхэн бас орж байгаа шүү! Бид хамтдаа бол юуг ч хийж чадна. Ямарч асуудал гардаггүй програм зохиогч гэж миний бодлоор байдаггүй байх. Ялангуяа ийм тархай бутархай байгаа тохиолдолд.
2007/07/30
2007/07/28
Subscribe to:
Posts (Atom)


