2007/10/25
Солигдсон нойр
Саяхан хэд хоног гэртээ амарчихсан чинь нойр солигдоод ёстой нэг баларч байна. Шeнe нойр хvрэхгvй бараг vvр цайлгаж байж нэг юм унтана. Харин eглee нь босож чадахгvй vд болж байхад сэрнэ. Унтсан цагаа тооцоод vзэхлээр жирийн vед унтдаг цагтай бараг адил харин ч дутуу унтсан байдаг. Энэ одоо юу гэсэн vг вэ? Ингэж хэмнэлээ алдах зeв юм болов уу vгvй юм болов уу? Эрvvл мэндийн хувьд яавч сайн биш байх. Гэхдээ миний хувьд анх удаа ингэж нойр солигдож байгаа биш 10 жилд байхын л их орой унтдаг хvvхэд байсан. Хичээлээ тараад гэрээрээ хальт орж цай уучихаад найзуудтайгаа оройн хоол хvртэл гадуур хэсдэг байж билээ. Ер нь eлсeхeeрee гэрээ сандаг байж дээ хэ хэ. Хоолоо идчихээд шууд зурагт vзнэ. Тухайн vед одоогийнх шиг eдeр шeнeгvй гардаг олон телевиз байсангvй, хэдхэн сувагтай тэр хэдийгээ дуустал нь vзчихвэл шeнийн амьдрал эхлэнэ. Шeнийн амьдралд ч юу байхав дээ хичээлээ хийж эхлэнэ дээ. Бусад хvvхдvvд хичээлээ хий гэж загнуулдаг байхад би харин эсэргээрээ одоо унт ядарна гэж загнуулж байгаад унтдаг байлаа... Их сургуульд байхдаа шалгалт дeхeeд ирхлээр нойргvй хонох нь ихсэж нойрыг овоо дааж сурсан. Мeн бидний ярьдгаар хааяа халтуур олдвол тэрийгээ хугацаанд нь дуусгах гэж бас хэд хоног хeeрхeн нойр багатай явчихна. За тэгээд ажилд ороод эхэндээ хийх юмаа мэдэхгvй, заримдаа мэдсэн ч яаж хийх учраа олохгvй овоо удаан явсан даа. Одоо ч тэр цаг тeлeвлeлт гэдэг зvйлийг ашиглаж, удирдаж чадахгvй л байна. Цаг тeлeвлeлт бодит амьдрал 2 хол зeрснeeс болж ажилаа сунаж хийх болдог. Сунаж хийнэ гэдэг маань бас л нeгee нойртой холбоотой. Би бvр заримдаа унтах, гэр ажил 2-ын хооронд явах хугацааг хасаад бусад vед пс дээрээсээ босохгvйгээр ажилладаг. Мэдээж сурсан зангаараа шeнe хийсэн ажил маань eдeр хийснээс илvv vр дvнтэй байдагийг туршлагаасаа анзаарсан. Тэгээд ямар шeнийн 02 цагаастийм юм хийнэ гэж тeлeвлeлтэй биш. Удирдлагууд харвал савж унана биз дээ. Шeнe суучихсан хvн чинь eглee босно гэж ойлгомжтой. Авдаг хэдэн цааснаасаа хасуулахгvйн тулд eглee eрвийчихсэн нэг юм ирнэ. Одоо миний ойлгосноор шилдэг сайн арга бол эрт унтаж эрт ажилдаа ирэх л болоод байна. Програм хангамжуудыг тeлeвлvvд хийгдэж гаргаад байдаг энэ талаарх мэдээлэл болон туршлагаасаа хуваалцвал маш их талархах байна.
Subscribe to:
Post Comments (Atom)

0 Сэтгэгдэл:
Post a Comment