Бизнес нэртэй асар том тэнгэст хөвөх усан онгоц болох компанын хувьд ч нэр маш чухал байх нь мэдээж. Иймд дэлхийд нэр алдар нь түгсэн цуутай компаныг үндэслэгч биг Боссууд нь тухайн нэрийг ямар үндэслэлтэйгээр сонгосон талаах зарим сонирхолтой баримтыг хүргэж байна.
Adobe. Энэ нь компанийг үндэслэгч Жон Ворнокийн байрны ардуур урсдаг байсан Adobe Creek гэсэн голын нэрнээс үүдэлтэй.
Adidas.Энэ компанийг үндэслэгчдийн нэг болох Ади Даслерийн нэрнээс бүтжээ.
Apple. Энэ компанийг үндэслэгч Стива Жобсын хамгийн дуртай жимс нь алим байжээ. Шинэ компанидаа нэр олох гэж бүтэн гурван сар оролдоод бүтэлгүйтсэнийхээ дараа Стив Жобс нь хөрөнгө оруулагчдадаа хандан “Өнөө орой 5 цаг гэхэд өөр олигтой нэр санал болгож чадахгүй бол би компаниа Apple нэрлэлээ шүү!” гэснээр ийм нэртэй болжээ. Apples Macintosh – гэдэг нь АНУ-д зарагддаг байсан алимны нэгэн сорт.
Google. Энэ нь ардаа 100 тэгтэй тоог нэрлэсэн Googol гэсэн үгнээс гаралтай юм. Энэ бизнесийг санаачлагчид анхны хөрөнгө оруулагчдаасаа бэлэн мөнгө чек автал дээр нь Google гээд биччихсэн байсан тул компаниа ингэж нэрлэхээр шийдсэн байна.
HP Компанийг үндэслэгч Билл Хьюлетт (Bill Hewlett), Дэйв Паккард (Dave Packard) хоёр нь хэнийх нь нэр эхэнд орохоо зоос шидэж үзэхэд Билл нь ялснаар ийм нэр бий болжээ.
Kodak. Компанийг үндэслэгч Жорж Истмен нь К үсгэнд их дуртай байсан аж. Тэгээд энэ үсгээр эхэлж бас төгссөн үг хайж нэлээд уджээ. Тэгсээр зураг дарах үед гардаг авиаг дуурайлган Кодак гэж нэрлэхээр шийджээ.
Nokia. Дэлхийн гар утасны хамгийн том үйлдвэрлэгч нь анхандаа финляндын Нокиа нэртэй хотод байрладаг мод боловсруулах үйлдвэр байжээ. Яваандаа резинэн эдлэлийн үйлдвэр болж томорчээ.
Sony. Энэ нь латин буюу дуу авиа “sonny” буюу хар ярианы жаахан хүүхэд гэсэн хоёр үгнээс бүтжээ.
Toshiba. Энэ компани нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Tokyo Denki (Tokyo Electric Co) ба цахилгаан барааны Shibaura Seisaku-sho (Shibaura Engineering Works) гэсэн хоёр компани нийлсний дараа үүссэн байна.
Yahoo. Энэ нь нэрээр Жонатан Свифтын “Гулливерийн адал явдал” зохиол дээр гардаг ухаан морьдууд хүн төрөлхтнийг нэрлэдэг юм. Гэвч энэ нь яваандаа бүдүүлэг, зэрлэг, бохир хүмүүсийг нэрлэх нэр болон хувирчээ. Энэ компанийг үүсгэгч Жери Янг (Jerry Yang), Дэвид Фило (David Filo) хоёр нь өөрсдийгөө “yahoo” гэж дууддаг байсан болохоор компаниа ингэж нэрлэжээ. Гэвч энэ тийм ч таатай нэр биш болохоор одоо “yahoo” гэдгээ Yet Another Hierachical Officious Oracle гэж тайлан уншдаг болжээ.

0 Сэтгэгдэл:
Post a Comment