Хэдэн сарын өмнөөс манай компани mobicom-ын үндсэн хэрэглэгчдийг нэгтгэн group хэмээх үйлчилгээндээ хамрууллаа. Анх миний ойлгосоноор сүлжээнд хамрагдсан хүмүүс хоорондоо хямд тарифаар ярьдаг өөр ямар нэгэн асуудалгүй хэмээн нэгдэлд орсон билээ. Group үйлчилгээнд орсноор төлбөрийн үнийн дүнгээс нэг их хэмнэлт гарсангүй. Мэдээж ажил дээрээ хоорондоо гар утаснаасаа залгаж яриад байхгүй нь тодорхой. Дотоод холбоо интернет гэх мэтийн аргууд байхад.
Сүүлийн хэдэн сар, сар бүрийн сүүлчээр нэгээс хоёр хонгоор утас салгагддаг боллоо. Шалгааныг нь сонсвол тус үйлчилгээнд хамрагдсан бүх хүмүүс төлбөрөө заавал бүгд тушаасан байх ёстой гэх юм. Эс тэгвээс төлбөрөө тушаасан эсэх нь хамаагүй таны утас автомат хариулагчтай холбогдох болно. Ингээд хамгийн сүүлийн хэрэлэгч мөнгөө тушаасны дараа нэг юм утастайгаа золгоно. Энэ шудрага уу? Хоорондын ярианы төлбөрийг хэдхэн хувиар багасгасаны төлөө заавал ийм өндөр шаардлага тавьсны хэрэг байна уу?. Маш энгийн жишээн дээрээс хархад сар бүрийн 20-ны өдрөөс өмнө ярианы төлбөрөө тушаавал 5% хөнгөлөлт дараа сардаа эдлэх эрхтэй хэмээн сар болгон ирдэг билээ. Дээрх нөхцлөөр бол та 20-ноос өмнө хийсэн ч бай хийгээгүй ч бай эдлэх боломжгүй болж байна. Яагаад гэвэл та төлбөрөө хийсэн ч танай компаны хэн нэг нь хийгээгүй бол 5%-иа авах боломжгүй болно гэсэн үг. Гар утас барьж эхэлснээс хойш нилээн хэдэн жил болж байна. Утасны цэнэг дуусаж утас салж байсан болхоос ингэж шившигтэйгээр утас салж байсангүй. Одоогийн байдлаар 2 хоног яаж ч чадахгүй хүлээж байна. Төлбөрөө төлснийг нь залгаад өгөөч ээ хэмээн гуйхад, бусад чинь төлөөгүй учраас залгаж өгөх боложгүй хэмээн хариулт өгч байна. Тэгээд аргагүйн эрхэнд салгуулхаар албан бичиг гаргуулан очход үйлчилгээг салгахад үйлчилгээний хөлс 3000т гэж байх юм. Мөн дээрээс нь салгуулах гэж очсон өдөр хүртэлх ярианы төлбөрийг нэмж авна гэсэн дотоод дүрэмтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 29-нд очлоо гэж үзье. Тэгвэл 29 өдөр хүртэлх ярианы мөнгөө тушаана гэсэн үг. Сарын тооцоо ирэх хүртэл (дээрх жишээ нь дээр 6 хоног) хонгуудад дагалдах яриандаа ярьж амжихгүй бол сул мөнгө төлнө гэсэн үг. Очоод үйлчлүүлхэд сүлжээ энэ тэр нь тасалдаж 2 цаг гаруй суулгасан зэргийг энд бичихгүй. Надад ч ийм юм тохиолддог болхоор зовлонг нь ойлгож байна. Mobicom-ын бүх үйлчилгээнд ийм сэтгэл дундуур байгаад байдаггүй л дээ. Давуу сайн талууд зөндөө бий.
2007/09/27
Subscribe to:
Post Comments (Atom)

0 Сэтгэгдэл:
Post a Comment