Өчигдөр сонин гарчиглаж суутал ийм нэгэн сонирхолтой зураг олж хараад та бүхэнтэй хуваалцхаар блогтоо орууллаа. Сайн ажиглавал ихэнхи нь таньдаг хүмүүс /мөнгөн дээр байдаг/ байна. Хятадын зураач Дай Дуду, Жань Ань, Ли Дажи нарын зурсан (6 x 2.6м) 103 алдартануудыг нэг дор багтаасан зураг.
2010/01/19
2010/01/06
Компьютерээ хэрхэн автоматаар унтрааж асаах вэ?
Аль дээр твитер-т хүмүүст амласан ёсоор дараах бичлэгийг хүргэж байна. Шаардлага хэрхэн үүсдэг талаар өөрт тохиолдсон болон өөр ямар тохиолдолуудад ашиглаж болох талаар товчхон дурьдая. Нэмлэт санаа бодол байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Мөн бага ч гэсэн хэрэгтэй зүйл гэж үзэж байвал RT хийгээрэй.
Сервер комьютерүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай орчинг хангасан өрөө тасалгаанд байрлуулдаг. Ингэснээр найдвартай ажиллах нөхцлийг хангах боловч дутагдалтай хэд хэдэн нөхцөл бий болдог. Компьютерүүдийг ашиглахгүй цагт унтрааж, хэрэгтэй цагтаа асааснаар дараах давуу талууд бий болно.

1-рт: Техникийн элэгдэлийн хугацааг уртасгана
2-рт: Цахилгаан хэмнэнэ
3-рт: Унтраахаа мартхаас сэргийлнэ
4-рт: Заавал очиж унтрааж асаах шаардлагагүй.
5-рт: Remote хийхэд мэдээллийн аюулгүй байдлын асуудал гарна гм.
Энэ аргаар тухайн байгууллага дотор хэрэгцээнд ажилладаг серверүүдийг унтрааж асаахад тохиромжтой. Мөн vending machine (автомат хэрэгслээр дамжуулан мэдээлэл өгдөг, борлуулалт хийдэг төхөөрөмж)-д ихээхэн ашигладаг.
Байгууллагад тохирсон энгийн жишээ дурдвал санхүүгийн програм ажиллуулдаг сервер компьютер орой ажил тарсанаас 3 цагийн дараа өглөө ажил эхлэхээс 20 мин өмнө асдаг байхаар тохируулж болно.
Унтраах: Notepad програмыг нээгээд c:\windows\system32\shutdown -r -C "Untarlaa" -t 10 гэж бичээд shutdown.bat нэртэйгээр хадгална. Дараа нь Control Panel-ын Scheduled Task-руу орж Add Scheduled Task-ыг сонгоод shutdown.bat байгаа газраа зааж өгөн хэдийд унтраахаа сонгоно.
Асаах: Асаахад анхаарах нэг зүйл бол тухайн тохируулсан цагт холбогдсон компьютерийн залгуур дээр токтой байх шаардлагатай. Хэрэв байхгүй бол тохируулсан цагт асахгүй бөгөөд дараагийн асах хугацаа хүртэл хүлээнэ. Мэдээж гараар асааж болно.
Тохируулга: Энэ тохиргоо нь эх хавтан бүр дээр харилцан адилгүй байдаг тул тухайн тохиолдлоос шалтгаалан янз бүр байдаг. Компьютерээ асаагаад BIOS-руу орж (DEL, F2)дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ. google -ээс хайж олсон зураг дээр жишээ болгон үзүүллээ.
2009/12/05
2012
Өчигдөр өргөө кино театрт Роланд Эммерич найруулан тавьсан 2012 киног үзлээ. Кино нийтдээ 2 цаг 30 минут орчим үргэлжилэх бөгөөд сэтгэл хөдлөлөөр дүүрэн мөчүүд байлаа. Киноны 4-ны нэгээс хойш суудал дээрээ тонгичсон гэж хэлхэд болно.
Бид эх дэлхийгээ хайрлахгүй бол хэзээ нэгэн цагт ийм явдалтай учрах болно. Хэрэв ийм явдал тохиолдвол эд мөнгө, эрх мэдэл юу ч биш болон хувирч хүн төрөлхтөн хамгийн түрүүнд удам угсаа, үнэт соёлын өвүүдээ авч үлдхийг хичээх болно. Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа талаар маш сонирхолтой гайхамшигтайгаар энэхүү кино харуулж чадсан байна. Та бүхний заавал очиж үзээрээ гэж хэлэх байна. Бас дээр нь нэгийг бодогдуулах байх. Хүн төрөлхтөн байгаль эхийн хажууд өчүүхэн зүйл.

2009/08/11
2009/02/09
Чанар чанар бас дахин чанар
Саяхан Сүү ХК-ны бүтээгдэхүүнээс хүний биед хотой нян илэрсэн гэсэн яриа бараг бүх мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж бөөн шуугиан болсон. Харин овоо сүүлийн үеийн мэдээгээр тэр компани алдаагаа засаж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгааг олж сонслоо. Эрүүл байна гэдэг яах аргаггүй идэж, хэрэглэж байгаа хүнснээс шалтгаалах нь тодорхой. Тийм учраас мэргэжлийн хяналтын газрууд шалгалт хийж шаардлага тавих нь зөв хэрэг. Монголчууд эрт дээр үеэс сүү болон сүүнээс гаргаж авсан бүтээгдэхүүнийг боловсоруулж хэрэглэдэг арвин туршлагатай улс. Тэрхүү уламжлалт технологийг орчин үеийн техник технологийн хөгжилтэй холбон боловсоруулах нь зүйн хэрэг болов уу гэж боддог. Ер нь тэгдэг байгүй дээ.
Тоотой хэдхэн үндэсний үйлдвэрлэгчдээ өөрөө өөрсдөө газарт ортол муулчихаад, төд удалгүй гадны бүтээгдэхүүнийг /дуучин, хийлчин 2 Дээгий рекламддаг солонгос сүү/ өдөр шөнөгүй рекламдаад байгааг юу гэж ойлгох вэ? Магадгүй энэ нь манай бүтээгдэхүүний нэр хүндийг унгаж манай зах зээлд орж ирэх гэсэн хэсэг хүмүүсийн арга ч байсан байж магадгүй. Миний бодлоор бол харин эсэргээрээ Монголчуудын үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн ядаж Азийн хэдэн орнуудад нийлүүлж баймаар байна.
Эх орны минь ганц ч гэсэн үйлдвэр хэвийн ажиллаж байвал цаад утгаараа улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна. Улс орны хөгжил гэхээр их томоор бодолгүй дээрх жишээ нь дээрээс тэр компанид ажиллаж байгаа хүмүүс /магадгүй таны гэр бүл, хол ойрын хамаатан/ болон сүү нийлүүлдэг хэдэн малчдын амьдралд жаахан ч гэсэн хувь нэмэр болвол тэр чинь л эх орондоо оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож байна.
Бид бүхний хийж буй бүхий л зүйлсийн эцсийн зорилго бол чанар байх гэдэгт би хувьдаа 100% итгэлтэй байна. Ингээд чанар чанар бас дахин чанар энэ уриаг дэвшүүлмээр байна.

2009/02/02
Youtube-с хэрхэн бичлэг татаж авах вэ?
Хэд хэдэн арга байдаг боловч хялбар нэг аргыг та бүхэнтэй хуваалцая. Та ердөө л RealPlayer -ыг эндээс татаж аваад computer дээрээ суулгахад л хангалттай. Суулгасаны дараа бичлэг дээр хулганы заагч очход нэмэлт товчлуур харагдана. Тэрэн дээр дарж хүссэн бичлэгээ татаж авах боломжтой болно. Зөвхөн youtube ч гэлтгүй энэ форматаар байгаа бүх бичлэгийг өөр сайтуудаас татаж авч болно.
2009/01/27
Сая километр
Өчигдөр тэнгис кино театрт Cross Animation Studio–н залуучуудын бүтээсэн 1000000 km/h нэртэй кино нээлтээ хийлээ. Дууны клип болон реклам хийдэг байсан залуус маань анхны киногоо амжилттай хийсэн байна. Надад киноны дүрс авалт болон хийц маш их таалагдлаа. Шинэлэг санаа зохиомжоор чадварлагаар бүтээсэн байна. Уг кинонд мөрөөдөлдөө хүрэх гэсэн залуусын нөхөрлөл, аз сорьсон алхамууд, хайр сэтгэлийн ээдрээт байдлын талаар тэмцэж байгаа залуусын өнөөгийн амьдралын талаар өгүүлсэн байна.
Мөрөөдөл хэдий амттай ч хэт яарвал аюул дагуулдаг
Мөрөөдөлд хүрэх хурд Сая километр

2009/01/21
Туршлагаасаа хуваалцацгаая - дахиад л үргэлжлэл
Өмөх үг: Энэхүү мэдээллийг ажлынхаа комюьтер ашиглагчдад анхан шатны ойлголт өгөх зорилогоор бэлдсэн материал юм. Энгийн юм бичсэн гээд битгий гоочлоод байгаарай. Бүх зүйл энгийнээс эхлэдэг :-).
Энэ удаагын бичлэгтээ компьютерээ форматласаны дараа юун дээр анхаарах талаар бодлоо хуваалцая. Шинээр суулгасаны дараа зарим тохиолдолд дуу/Sound card/, сүлжээний карт /LanCard/ болон дүсний карт /VGA буюу Video Graphics Array/ зэргүүдээ таниагүй байдаг. Бид энэ тохиолдолд драйверээ таниагүй байна гэдэг. Таниагүй байгаа драйверуудаа яаж мэдэх вэ гэвэл Start->Control Panel->System->Hardware->Device Manager тохиргоолуу орж анхаарлын тэмдэг гарсан төхөөрөмжийг таниулна. Энэ талаар шаардлагатай бол дараа дэлгэрүүлж бичнэ. Мартсанаас бас нэг чухал анхаарах зүйл бол бусад диск /system-с бусад диск/ болон суулгах гэж байгаа програмын чинь инстол вирустаагүй байх хэрэгтэй. Эс тэгвээс цаг заваа гарган байж хийсэн зүйл чинь ямарч үр дүнгүй талаар болно гэсэн үг. За ингээд үндсэн асуудалдаа буцаад орьё. Форматласаны дараа миний хувьд ямар дарааллаар програмуудаа суулгадаг талаар жагсаан харуулая.
1. Антивирусны програм /одоогоор ашиглаж байгаа/
2. Бичиг баримтаа бэлдэх /MS Office/
3. FireFox
4. DAP
5. Yahoo messenger
6. Flash player
7. Babylon /толь бичиг/
8. Photopshop
9. Шаардлагатай нэмэлт програмууд.

2009/01/16
Туршлагаасаа хуваалцацгаая - үргэлжлэл
Өмөх үг: Энэхүү мэдээллийг ажлынхаа комюьтер ашиглагчдад анхан шатны ойлголт өгөх зорилогоор бэлдсэн материал юм. Энгийн юм бичсэн гээд битгий гоочлоод байгаарай. Бүх зүйл энгийнээс эхлэдэг :-).
Компьютерээ форматлах гэж юуг хэлэх вэ?
Хуучин үйлдлийн системээ устгаж дахин шинээр суулгахыг бид форматлах гэж ярьдаг.
Ямар үед компьютерээ формалах вэ?
1. Урдны ажиллаж байсан хэмжээнээс удааширч байнга гацаад байвал.
2. Мэдэх мэдэгдэхгүй ситемын алдаанууд заагаад байвал.
3. Вирустсан гэдгийг мэдээд антивирусны програм устгаж, засаж чадахгүй байвал.
4. Заримдаа програм суухгүй алдаа заагаад байвал /инстол нь алдаагүй бол/ шинээр суулгачихвал зүгээр.
Формат хийхээсээ өмнө юуг анхаарах вэ?
1. Худалдаж авсан програм байвал дахин суулгаж чадах үгүйгээ бодож үзэх хэрэгтэй. Чадахгүй тохиолдолд авсан газарлуугаа холбоо барьж зөвлөгөө авах.
2. Систем суух гэж байгаа диск дээр байгаа мэдээллүүдээ нөөцөлж авах. Ихэвчлэн desktop дээр болон my document дотор файлууд хадгалагдсан байдаг. Мөн тухайн систем суусан диск дээр байгаа файлуудаа бас авах хэрэгтэй. Файлуудаа нөөцөлж авахдаа өөр зөөврийн төхөөрөмж /нэмэлт эсвэл зөөврийн хард диск, флаш гм/ болон шинэ систем суухгүй өөр диск дээр хадгалж авах хэрэгтэй. Шинээр систем суулгахдаа дискнүүдээ нэр өгөөд хадгалчихвал андуурч эндүүрэхгүй амар байдаг.
3. Интернэт, сүлжээ гэх мэт тохиргоонуудыг хараахан цээжилж амжаагүй байгаа бол тэмдэглэж авах хэрэгтэй.
4. Шинээр суулгасаны дараа хэрэглэх програмууд бэлэн байгаа эсхээ бодох.
Формат хийхэд юу юу хэрэг болох вэ?
1. Гайгүй сайн уншдаг СД-РОМ
2. Воот-тэй суулгах гэж байгаа системтэй диск байхад л хангалттай.
Яаж форматлах вэ?
Энд дараад дагаад хийгээд үзээрэй. Амжилт хүсье :) .

2009/01/15
Бурханы код
Одоогоос бараг 2 жилийн өмнө байх цагаан сарын дараахан шинийн 8-нд УБ паласт болсон бурханч лам Пүрэвбат гуайн лекценд сууж маш сонирхолтой зүйлүүд сонсож билээ. Тэр лекцэн дээр хэд хэдэн зүйлийн талаар ярьсаны нэг нь усны тухай байсан. Ус бол амьд зүйл гэдгийг маш олон жишээгээр баталж ярьсан.
Японы эрдэмтэд усны бүтэц дээр маш олон туршилт хийсэн байна. Жишээ нь ижилхэн 2 аяганд ус хийгээд эхний аягатай усанд симфони сонсгоход усны бүтэц зөв хэлбэрийн талстууд үүсгэж байсан бол нөгөө аягатай усанд хүнд хэмнэлтэй ая сонсгоход хэлбэрээ алдаж байсан байна. Энэ талаар бүхэл бүтэн японы баримтат кино ч байдаг юм байна лээ.
Миний хувьд сүм, хийд, ламаар үргэлж очиж шүтээд байдаггүй ч гэсэн ажил төрөл болон зан үйлийн холбоотой асуудал гарвал дотроо залбирч бүр шаардлагатай бол үзүүлж харуулан шаардлагатай арга хэмжээ авна. Арга хэмжээ гэдэг нь ер нь бол Түвд хэл дээр заслын ном уншуулна л даа. Бага байхад гэрт лам ирээд ном уншхад мөн ч их инээд хүрдэг байж билээ :-). Тэгээд яагаад бид нар өөрсдөө ойлгохгүй хэл дээр ном уншуулсаны дараа цаашид ажил төрөл нь бүтээд ч байгаа юм шиг санагддаг юм бол. Энэ мухар сүсэг үү. Аль эсвэл сэтэлийнх үү.
Одоо л шинжлэх ухаан талаасаа нотолж байгаа болхоос бурханы шашин энэ талаар бараг анх мэддэг байжээ. Хүний биеийн 70 гаруй хувь нь уснаас тогтдог гэдэг. Хүний биед байгаа ус ч гэсэн гадны нөлөөнөөс байнга бүтцээ өөрчилж байдаг. Уурлах, баярлах, унтах, хооллох, ярилцах бүрд өөр өөр бүтэцээ өөрчилж байдаг. Ийм учраас бурханы ном нэг ёсны биений усны бүтцийг өөрчлөх Түвд хэл дээр зохиогдсон код гэж хэлж болно. Тэдгээр кодууд дотроо олон төрөл бөгөөд маш олон юм хийж чадна. Жишээлбэл: Хүний дотор байдаг 10 зүйлийн хийн хүчээр бид ярьдаг, үздэг, хардаг, хөдөлдөг. Энэ хийн хүч нь сулраад ирхээр бидны хэлж заншсанаар хийморь доройтох гэдэг. Хийн хүчийг эргээд сэргээхийн тулд нөгөө кодоо ашиглана даа. Тэр ч бүү хэл эмээр эмчлэгдэхгүй өвчнөөс ч салгаж чадна. Ингэж бодхоор бурханы ном бол маш сайн бичигдсэн код гэж хэлж болно. Тэдгээр нь судар хэмээх зүйл дээр бичигдэн үеээс үе дамжигдан ашиглагдан иржээ. Харин энэ кодыг түгээгч лам нар маань Монгол эх хэл дээрээ орчуулан түгээвэл нөлөөлөх үр дүн нь арай илүү юм болов уу гэж миний бие бодож байна.

Subscribe to:
Posts (Atom)